ГЕНЕТИК НӨӨЦИЙН ЛАБОРАТОРИ


Эрхлэгч: Доктор, проф, академич Д.Баатар

Түүхэн замнал: Биотехнологын хүрээлэн 1988 онд бай-гуулагдахад түүний хүрээнд Генетик нөөцийн лаборатори байгуулагджээ. Тус лабораторид академич, шинжлэх ухааны доктор 1, эрдэм шинжилгээний ажилтан 1 нийт 2 хүн ажиллаж байна.

Шинэлэг мэдээ, мэдээлэл: Хүдрийн заарын тунгийн үйлчлэх хэм-жээ 0,1 мкг болоход мэдрэлийн эсийн амьдрах хугацаа бараг 2 дахин уртасч улмаар мэдрэлийн эсийн төрөлжсөн сэртэнгүүд аксон, дендрит ургасан эс тодрон ялгарч байгааг тогтоолоо.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Мэдрэлийн эс эдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байгалийн зарим биоидэвхит нэгдлүүдийн үйлчлэх механизмыг суд-лах ажил хийдэг.

Судалгаа шинжилгээний ажлын томоохон үр дүнгүүд: Хүдрийн заарын тунгийн үйлчлэх хэмжээ 0,1 мкг болоход мэдрэлийн эсийн амьдрах хугацаа барга 2 дахин уртасч улмаар мэдрэлийн эсийн төрөлжсөн сэртэнгүүд аксон, дендрит ургасан эс тодрон ялгарч байгааг тогтоолоо. Хүдрийн заар нь бага тунгаар төв мэдрэлийн системийг идэвхжүүлж, их тунгаар төв мэдрэлийн системийг дарангуйлах үйл-чилгээ үзүүлэхээс гадна мэдрэлийн системийг хүчил төрөгчийн дутагдөлд тэсвэртэй болгож тархины цусан хангамжийг сайжруулдаг байна.

Төсөлт ажлууд: Монгол орны эфирын тост зарим ургамлын биологийн идэвхи , найрла-гийг тогтоохоор Туркийн шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй (TUBITAK) хамтарсан төсөл хэрэг-жүүлж байна.


Сэдэвт ажлууд: Тус лаборатори өнгөрсөн жилүүдэд 2-5 жилийн хугацаатай сэдэвт ажлуудыг хариуцан гүйцэтгэж ирлээ. Тухайлбал: 2000-2004 оны хоорондМэдрэлийн эсийн генийн судалгаа”. 2005-2007 оны хоорондМэдрэлийн эс эдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байгалийн за-рим биоидэвхит нэгдлүүдийн үйлчлэх механизмхэмээх 3 жилийн сэдэвт ажлыг гүйцэтгэсэн. Одоо Монгол орныэфирийн тост эмийн зарим ургамлын мэдрэлийн эсэд үзүүлэх нөлөөсэдэвт ажлыг хийж байна.

 

Last Updated (Friday, 20 November 2009 17:14)