ЭСИЙН ӨСГӨВӨРИЙН ЛАБОРАТОРИ

Эрхлэгч: Доктор Ю.Оюунбилэг

Түүхэн замнал: Тус лаборатори нь 1988 онд ШУА-ийн Биотехнологийн хүрээлэнгийн дэргэд “Эсийн Инженерзүйн лаборатори” нэртэй байгуулагдаж, лабораторийн эрхлэгч Д.Бадам-Очирын удирдлагаар ургамлын эд, эсийн өсгөврийн судалгааны ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Энэ үед эрдэм шинжилгээний ажилтан Л.Мандах, А.Мижидсүрэн, Ю.Оюунбилэг, Ц.Батсүх, Х.Галбадрах, туслах ажилтан А.Гандиймаа, Н.Цэрэндаваа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа.


Меристемийн өсгөврийн аргаар вирусгүй төмсний суулгац гаргах, тоос, тоосовчтой тоосны өсгөврөөр буудайн гаплоид гаргаж авах, ховордож буй эмийн ургамал болох Алтан хундагана /Adonis Mongolica /-ыг in vitro нөхцөлд ургуулах, түүний кариологийн судалгааг хийж, меиоз хуваагдлын онцлогийг илрүүлэх гэсэн чиглэлээр судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж байв.


1989-1994 онуудад “Меристемийн өсгөврийн аргаар вирусгүй төмсний суулгац гаргах” сэдэвт ажлын хүрээнд жил бүр эрүүлжүүлсэн 2500-3000 бичил ургамлыг ДУХГТЭШХ-д шилжүүлж талбайд тариалсанаар манай орны хөдөө аж ахуйн практикт эрүүлжсэн үрийн нөөцтэй болох ажилд биечлэн оролцож “Үрийн төмс гарган авах”, “Төмсний эдийг өсгөвөрлөх арга” нэртэй патентуудыг Д.Бадам-Очир, Ю.Оюунбилэг нар авсан билээ.


ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлын 2005 оны 3-р сарын 4-ний 9-р тогтоолоор “Ургамлын эсийн өсгөврийн лаборатори” нэртэй байгуулагдан “Биотехнологийн аргаар зарим ургамлын нөөцийг нэмэгдүүлэх боломж” сэдэвт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж ирлээ. Одоо тус лаборатори нь лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Ю.Оюунбилэг, эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Алтанзул, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Ө.Болортуяа, Н.Оюунгэрэл, Ц.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтанууд нь судалгааны ажлын үр дүндүндэслэн нэг сэдэвт бүтээл-1, брошюр-1, 30-аад эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн.


Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
-
Зарим ховор, ховордож буй эмийн ургамалын эс, эдийн өсгөврийн судалгаа
-
Клоны бичил үржүүлэг, улмаар хүлэмж, талбайд шилжүүлэх. /чихэр өвс, өмхий өвс, ягаан акаци/
-
Каллус, эсийн суспензийн өсгөвөр, хоёрдогч метаболитын судалгаа

Судалгаа шинжилгээний ажлын зарим үр дүнгүүд: 6 төрлийн вирус, 2 төрлийн бактериас меристемийн өсгөврийн аргаар эрүүлжүүлсэнПриекульский ранний”, “Берлихинген”, “Завхан-35”, “Шийр-6”, “Белорусскийсортын төмсний бичил ургамал гаргаж, ДУХГТЭШХ-нд 1989-1994 онуудад жил бүр 2500-3000 бичил ургамалыг шилжүүлж талбайд тариалсанаар манай орны хөдөө аж ахуйн практикт эрүүлжсэн үрийн нөөцтэй болох ажилд биечлэн оролцсон.

Сүүлийн жилүүдэд чихэр өвс, эгэл өмхий өвс зэрэг ургамлыг in vitro-д өсгөвөрлөж, бичил ургамал, эсийн биомасс гаргаж авах, оптималь тэжээлт орчны жорыг тогтоох, эсийн биомасст ашигт бодис тодорхойлох судалгааны ажлуудыг гүйцэтгэж эхлээд байна.


Мөн өөрийн оронд анх удаа БНАСАУ-ын судлаачидтай хамтран модлог ургамлыг клоны бичил үржүүлгийн аргаар олшруулж хүлэмжинд шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн.

 

 

 

Last Updated (Friday, 20 November 2009 17:06)