
Биологийн хүрээлэнгийн захирал: Шинжлэх Ухааны гавьят зүтгэлтэн, доктор, профессор, академич
Ц. Жанчив( This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )
Өдгөө тус хүрээлэнгийн харъяанд 10 лаборатори, 1 цех ажиллаж байна. Эдгээр лаборатори, цехэд эрдэм шинжилгээний 65 ажилтан судалгаа хийж байгаагийн дотор шинжлэх ухааны гавъяат ажилтан-2, академич-3, шинжлэх ухааны доктор-4, дэд доктор-22 байна. Биологийн хүрээлэн нь байгуулагдсан анхны мөчөөс эхлэн эх орныхоо амьтан, ургамлын зүйлийн бүрдэл, тархац, нөөцийг бүсчлэн судалж тэдгээрийг зохистой ашиглах, ховордсон ургамал, амьтны зүйлийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулан үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх асуудлыг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн. Судалгааны үр дүнгээр 60 гаруй ном, монограф, 2000 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, гадаад, дотоодод нийтлүүлсэн байна.
Судалгааны үндсэн чиглэл
- Монгол орны амьтны аймгийг хамгаалах, зохистой ашиглах экологи, биологийн судалгаа
- мал ба амьтны генетик онцлог
- молекул биологийн ололтыг анагаах ухаан, ХАА-н практикт ашиглах
- Монгол орны микрофлорын судалгаа, микробын нийлэгжлийг ашиглах боломж
- Ургамалын биотехнологи
Гадаад хамтын ажиллагаа
Биологийн хүрээлэнгийн өсөлт, хөгжилтөнд ялангуяа энэ чиглэлийн боловсон хүчин бий болоход ЗХУ-ын (хуучин нэрээр) эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэд их тус дэм үзүүлснийг энд дурдах нь зүйтэй юм. Сүүлийн жилүүдэд манай гадаад харилцаа өргөжин Америк, Англи, Герман, ОХУ, Унгар, Япон зэрэг орнуудтай хамтран ажиллаж байна.