Шинжлэх Ухааны Академийн
Биологийн хүрээлэн
Биологийн хүрээлэн анх 1965 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн дэргэд байгуулагдсан. эхний үед тус хүрээлэн дээр амьтан судлал, ургамал судлал, сорилын биологийн, фармокологийн чиглэлийн судалгаа хийгдэж байв. 1974 онд тус хүрээлэнгээс Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Ардын эмнэлэгийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн үүсэн байгуулагджээ. 1997 онд Монгол улсын Засгийн газрын 31 - р тогтоолоор нэгдсэн Биологийн хүрээлэн байгуулжээ. Эдүгээ Биологийн хүрээлэн амьтан судлалын чиглэлийн 4 лаборатори орчин үеийн биологийн чиглэлийн 6 лаборатортайгаар ажиллаж байна.